Форум | Холбоо барих
Блог хайлт:

хүний биед хэрэгтэй хүнс

өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнс

Өглөө сэрмэгцээ өлөн элгэн дээрээ идэхийг хориглодог хоол хүнсний талаар хоол зүйч эрдэмтэд ийнхүү зөвлөж байна. Юуны өмнө гадил, таргийг өлөн элгэн дээрээ идэж болохгүй. Яагаад гэвэл гадил нь таны биеийн кальци, магнийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, зүрх судасны өвчлөлд хүргэж болзошгүй гэнэ. Харин хоосон ходоодонд орсон тарагны ашигтай чанаруудын зарим нь алдагддаг аж. Иймээс хоол идсэнээс 2 цагийн дараа эсвэл унтахын өмнө эдгээрийг идээрэй.

Нимбэгийг өлөн элгэн дээр идэж болохгүй, харшил, ходоодны үрэвсэл болох магадлал өндөр.

“Хүнсний хар жагсаалт”-д мөн улаан лооль, хурма ордог. Эдгээр хүнсэд пектин, дубилийн хүчил их хэмжээгээр агуулагддаг учраас чулуу үүсч болзошгүй. Нэмээд сармис, утсан болон консервлосон хүнсийг бичээд аваарай. Өргөст хэмх, чинжүү, байцааг өглөө өлөн байхдаа идвэл ходоодны салслагийг цочроодог. Ялангуяа хоолны шингэлт муу хүмүүс болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн амтлаг төмснөөс болж ходоод хүнд оргиод байдгийг анхаар.

Мөн хүйтэн ус, ундааг өлөн элгэн дээр ууж болохгүй, энэ нь сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулдаг. Өглөө эрт хэрэглэсэн сахар таны бие махбодод цочрол өгч, нойр булчирхай тань зохих ёсоор инсулин ялгаруулж чадахгүй. Иймээс таны цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөж, хүчил ба шүлтлэгийн баланс доголдож ирнэ.

Хийжүүлсэн хүйтэн ундаа:

777c38_108_x974 Өлөн элгэн дээрээ идэхийг хориглох хоол хүнс

Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.

Давсалсан самар:

90252_50012-90244625 Өлөн элгэн дээрээ идэхийг хориглох хоол хүнс

Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.

Улаан лооль:

a2425472-99be-40a8-84cd-d8dea1417cdc Өлөн элгэн дээрээ идэхийг хориглох хоол хүнс

Өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.

Гурилан бүтээгдэхүүн:

c837f6_Carbs_x974-1024x576 Өлөн элгэн дээрээ идэхийг хориглох хоол хүнс

Гурилан бүтээгдэхүүн нь өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс юм. Ходоод шархлуулах магадлалтай. Гурилан бүтээгдэхүүнийг заавал цай ундаатай хэрэглээрэй.

Улаан вино:

4-52 Өлөн элгэн дээрээ идэхийг хориглох хоол хүнс

Та шартсан байлаа ч улаан виног өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.

Цэцэгт байцаа:

shutterstock_427442281 Өлөн элгэн дээрээ идэхийг хориглох хоол хүнс

Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.

Үзэм:

uzem Өлөн элгэн дээрээ идэхийг хориглох хоол хүнс

К витаминаар баялаг, зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн элгэн дээрээ идэж болохгүй.


 

бичсэн: jagaanaa | төрөл: 2019-11-17 өдөр 15:54
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax